МБҮА ТББ нь Татварын хөгжлийн дэвшил холбоо ТББ-тай хамтран “Татварын шинэчлэл – иргэн төвтэй татварын бодлого” уулзалт, хэлэлцүүлгийг 2025.02.05-ны өдөр зохион байгуулагдаж МБҮА ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Д.Энхтөр нь шинэ хуулийн төсөд саналаа хамтран өгөх, тусгуулах бодолтой байгаа талаар хэллээ. (Видогоос дэлгэрэнгүй сонсоно уу)
Хэлэлцүүлгээр татварын багц хуулийн шинэчлэлийн чиглэл, хэрэгжилтийн төлөв, мөн татварын орчныг илүү ил тод, шударга, иргэнд ээлтэй болгох бодлогын талаар мэргэжлийн байгууллагуудтай дараах асуудлаар санал солилцлоо.
Татвар төлөгчийн эрхийг хамгаалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх
Стандарт, журамд суурилсан татварын үйлчилгээг төлөвшүүлэх
Татварын боловсролыг нэмэгдүүлж, сайн дурын тайлагналыг дэмжих асуудлаар саналаа солилцож холбогдох албаны хүмүүст хүргэхээр тохирлоо.





