Mэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ-2026

    Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг Төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, бизнесийн харилцагч, хамтрагчид, Нийт гишүүн байгууллагын удирдлага, инженерүүддээ хүргэе.

            Төр төвшин, түмэн олонд элбэг дэлбэгийг бэлэгддэг гал морин жилийг Монголчууд цаг эргэхийн дохио хэмээн бэлэгддэг бөгөөд барилгын салбарын 100 жилийн энэ онд тохиож буй нь бүтээн байгуулалтыг өрнүүлэгч салбарын хамт олонд минь таатай нөхцөл бүрдэнэ хэмээн итгэж байна.

            Олноороо эв найрыг эрхэмлэж, элгэн садан шиг тэврэлцэж, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци байгууллагынхаа шинэ түүхийг хамтдаа зурж, өөрчлөлт, хөгжил дэвшлийг авчрахыг хүсэн ЗӨВ ЗҮГТ МАНЛАЙЛАН ажиллахыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

2009

ээс

үйл ажиллагаа эхлэв

100

%

барилгын салбарын төлөөлөл

Үйл ажиллагааны чиглэл

Хууль эрх зүйн орчин

Салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, олон улсын барилгын гэрээний зарчимд нийцүүлэн нэвтрүүлэх, барилгын салбарт сайн засаглалыг бий болгох.

Төр хувийн хэвшлийн түншлэл

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, оролцогч талууд эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах.

Барилгын салбарын хөгжил, дэвшил

Барилгын компаниудын засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэн нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын чадавхыг сайжруулан хөгжүүлж, евро стандарт шилжихэд түүчээлэн оролцох.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, улс, орон нутаг, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилгын эрэлтийг ихэсгэж, зах зээлийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах.

Бүтэц бүрэлдэхүүн

Барилгын салбарынхаа шилдэг 2,000 гаруй бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдийн нэг хэсэг болоорой!