February 16, 2026
“БАРИЛГЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЭЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй, МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл II” төсөл нь Барилгын төсөвчдийн холбоо ТББ-тай хамтран “Барилгын төсөв, үнэ бүрдэлт” сургалтыг 2026.02.05-нд зохион байгуулав.

Сургалтын эхэнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар: “Энэхүү сургалтыг барилгын салбарын ААНБ, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдгээрийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан, барилгын улирлыг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог” гэдгийг дурдсан юм.

Барилгын Төсөвчдийн Холбооны Тэргүүн Ү.Банди сургалтыг удирдан явуулж, барилгын төсөв гаргахдаа шинжлэх ухааны үндэслэл, тодорхой арга аргачлалд суурилж, үнэн зөв, бодитой тооцоолох нь зүйтэй. Ингэхэд барилгын төсөвчнөөс мэргэжлийн ур чадвар, уйгагүй хөдөлмөр, зөв хандлага, ёс зүйтэй байхыг шаарддаг талаар оролцогчдод зөвлөлөө.

Мөн барилгын төсөв, үнэ бүрдэлтийн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшихийг зорьж байгаа инженерүүд нь барилгын ажил гүйцэтгэх технологи, угсралтын стандарт зэргийг зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Аливаа барилга байгууламжийн төсвийг зөв тооцоолохын тулд анхнаасаа зурагтайгаа сайтар ажиллах хэрэгтэй. Учир нь тухайн барилгын чанар, ашиглалтад оруулах хугацаа, бүтээмж зэрэг нь төсвөөс шууд хамааралтай байдгийг нэмж мэдээлэв.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ