March 10, 2026
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

МБҮА ТББ нь МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2026.02.27-ны өдөр танхим Удирдах зөвлөлийн ээлжит хурлаа хийлээ. Хурлаар 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн танилцуулга, Хяналтын зөвлөлийн танилцуулгыг хийж улмаар 2026 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлээ танилцуулж энэ оныг “Бодлогын өмгөөллийн жил” болгон зарлахаар тогтлоо.

МОУҮАрбитрт хэрэг хянан шийдвэрлэсэн арбиртч, нарийн бичгийн дарга, илтгэгч нарт мөнгөн урамшуулал олгох журмын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, Арбитрын үндсэн зардал болон нэмэлт зардлын хэмжээ тооцох журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг танилцуулан батлууллаа. Мөн Монголын олон улсын Арбитрын Арбитрчдын нэрсийн шинэчилсэн жагсаалтыг танилцууллаа.

Уг хуралд танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь: …“Бизнесийн орчны өмгөөллийн жил” гэж зарлаж байгаа энэ үед нэг чухал байж болох нэг асуудлыг онцолж хэлмээр байна. Өнөөдөр мэргэжлийн холбоод салбар салбараараа төртэй харилцаж байна. Гэвч зөвшөөрлийн шат дамжлага, барилга эхлэх ,үргэлжлүүлэх зөвшөөрөл, зохицуулалтын давхцал зэрэг салбарын хөгжилд чөдөр тушаа болдог олон олон асуудлыг дангаар нь шийдүүлэхэд хүч хүрэхгүй байна.

Эдгээр нь нэг салбарын биш — нийт бизнесийн орчны системийн асуудал болсон.

Тиймээс танхим мэргэжлийн холбоодын нэгдсэн дуу хоолойг институцчилсэн байдлаар нэгтгэдэг бодит механизм бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Танхим дангаараа “санал өгдөг байгууллага” байхаас илүү, салбаруудын нэгдсэн дуу хоолойг институцчилсэн байдлаар нэгтгэдэг платформ болох ёстой. Тиймээс 2026 оны төлөвлөгөөнд Танхим–мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны тогтолцоог тодорхой тусгаж, нэгдсэн байр суурьтайгаар төртэй харилцах механизмыг бий болгоё. Учир нь бодлогын түвшинд нөлөөлөх хүч ганц нэгээрээ биш — нэгдэж байж бий болдог. Хэрэв Танхим энэ үүргийг авахгүй бол хэн ч авахгүй гэдэг саналаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ