ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ

Дулаан шийдэл I төсөл 2018-2022

“Дулаан шийдэл I” төсөл нь 2018-2022 онуудад Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой хэрэгжсэн.

Дулаан шийдэл II төсөл 2022 - 2026

Хувийн сууцны салбар дахь тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл руу чиглэсэн бодлогыг дэмжин, Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулан эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай байх зах зээлийг бий болгох зорилготой.

орон сууцыг дулаалав.
1500 өрх
БЖДБ Эрхлэгчдийг сургав.
70 бизнес
нүүрсны хэрэглээг хэмнэв.
2400 тн
Хүлэмжийн хийг бууруулав.
3500 тн
Дулаалгын шийдэл боловсруулав.
15 төрөл

Төслийн ололт, амжилт

Судалгаа ба Шинжилгээ

Айл өрхийн дулаан алдагдал, агаарын бохирдлын тухай мэдлэг хандлага болон нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны тайланг боловсруулав. Уг судалгаагаар өрхүүдийн санхүүгийн чадамж, хадгаламжтай болох боломж болон цаашдын бодит хэрэгцээг нарийвчлан тогтоосон.

Техник ба Чанарын Стандарт

Гэр хорооллын хувийн сууцын ангилал, халаалтын эх үүсвэрийн судалгаагаар барилгын нийтлэг алдаа болон дулаан алдагдлын гол цэгүүдийг тогтоов. Төслийн боловсруулсан эрчим хүчний зөвлөхийн үнэлгээ, чанарын шалгалтын маягтууд нь "Барилгын дулаан хамгаалалт"-ын шинэчлэгдсэн нормд албан ёсоор багтсан.

Чадавхжуулалт ба Ажлын байр

Улаанбаатар хотын 6 дүүргийн барилгын БЖДБ эрхлэгчид, бригадуудын мэдээллийн санг бүрдүүлж, тэдний туршлага, чадавхыг үнэлэв. МБҮА-ийн дэргэд эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр бизнес эрхлэгчдийг ногоон ажлын байранд зуучлах, сургаж дадлагажуулах тусгай салбарыг байгуулан ажиллуулж байна.

Харилцаа холбоо ба Сурталчилгаа

“Дулаан шийдэл төсөл” Фэйсбүүк хуудас болон +976-75052000 дугаарын дуудлагын төвийг тогтмол ажиллуулж байна. Эдгээр сувгууд нь зорилтот айл өрхүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, төслийн үйл ажиллагааг сурталчлах үндсэн гүүр болж байна.

Төслийн талаар бидэнтэй холбогдох