Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ази тивийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэнгийн нэг болох KOREA BUILD нь архитектур, дотоод засал, барилгын материал, ухаалаг технологийн салбарын шилдэг шийдлүүдийг танилцуулдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн арга хэмжээнд МБҮА ТББ нь Гишүүн байгууллагуудаа танилцуулан сурталчиллаа.
БНСУ-ын Илсан хот хотноо 2026.02.04-07-ны хооронд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний үеэр олон улсын зах зээлд нэвтрэх боломж, Солонгосын компаниудтай B2B уулзалтад оролцох, бүтээгдэхүүн, технологио дэлхийд таниулах, сурталчлах, салбарын шинэ чиг хандлага, инновацтай танилцах, экспорт, Монгол Улсад нэвтрүүлэх тал дээр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан хамтын ажиллагааны шинэ боломжийг судалж холбогдох хүмүүстэй уулзалтуудыг хийлээ.





