Бизнес ба Хүний эрх Азийн бүсийн хөтөлбөр (B+HR Asia) нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Хууль дээдлэх ёс ба Хүний эрхийн глобал хөтөлбөр”-ийн нэг хэсэг бөгөөд Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-өөс хэрэгжүүлдэг бүс нутгийн төсөл бөгөөд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, Судалгаа, дотоод хяналт хариуцсан менежер Б.Саранчимэг нар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Төслийн үндэсний зөвлөх Ш.Байгалмаа, Д.Номинчимэг нартай санал солилцоо.
Уулзалтаар барилгын салбарын “Business & Human Rights” чиглэлийн гарын авлага, сургалтын болон тараах материал, брошур бэлтгэх, сургалт зохион байгуулах, МБҮА ТББ-ын Гишүүн компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал хүний эрхийн нэгдсэн ойлголт өгөх, салбарын эрсдэлийн үнэлгээ хийх, барилгын салбарын хүний эрхийн нийтлэг эрсдэлийн зураглал гаргах зэрэгт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Барилгын салбар нь хүний эрхийн өндөр эрсдэлтэй салбаруудад ордог бөгөөд тухайлбал хөдөлмөрийн аюулгүй байдал, гэрээт болон туслан гүйцэтгэгчдийн эрх, цалин, хөдөлмөрийн нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, газрын маргаан, байгаль орчны нөлөөлөл гээд олон асуудал байдаг учир уг үнэлгээ, судалгааг гаргаж тогтоосноор цаашид салбарын эрсдлийг зөв тодорхойлон олон улсын төсөл, санхүүжилтэд оролцох, гадны тендерт шалгарах, төсөл хэрэгжүүлэх боломжийг бий болгох юм.





