Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан 2026 оны 12 дугаар сард МБҮА ТББ нь “Констракшн авардс” арга хэмжээг зохион байгуулж салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, цар хүрээний эрэмбийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагатай хамтран судалгаа хийхээр болж байгаа ба тус ажлын хүрээнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар, судалгааны менежер Б.Саранчимэг Эс Ай Си Эй ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг нар санал бодлоо солилцлоо.
Тус ажлын хүрээнд барилгын компаниудын чадавхыг жилийн борлуулалтын орлого, төлсөн татварын хэмжээ, нийгмийн даатгал даатгуулагчийн тоо, гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын хэмжээ, тухайн жил гүйцэтгэсэн байгаль орчинд ээлтэй барилгын дэвшилтэт арга технологи нэвтрүүлсэн төсөл, тухайн жилд оруулсан өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, тухайн жилд шалгарсан тендерийн дүн, гарсан ослын тоо, гамшиг, ослын үед үзүүлсэн тусламж дэмжлэг, нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулсан хандив, тусламжийн байдал, оюутнуудад олгосон тэтгэлэг гэх мэт шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг тооцох нь үнэн зөв, бодитой болно гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрлээ.
Цаашлаад дээрх судалгааны үр дүн нь Монгол Улсад төдийгүй дэлхийн улс орнуудын барилгын салбарынханд танигдах, судлагдах, хамтарсан төсөл хөтөлбөрүүдэд оролцох, тендерт оролцоход нь нэмэр томоохон бааз суурь болох юм.





