“Эрчим хүчний хэмнэлттэй ногоон төлөвлөлтийн чиг хандлага” сургалтыг ХББОСЯам, БХТ ТӨҮГ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ, Монголын Ногоон Барилгын хүрээлэн ТББ нар хамтран 2026.01.27-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг ХББОСЯ-ны Хэлтсийн дарга Д.Батзориг барилгын салбарын ногоон эдийн засгийн шилжилт, төр засгийн бодлогын талаар нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын зөвлөх Н.Нарантуяа Ногоон санхүүжилтын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 57-р тогтоолын талаар, МНБХ ТББ-ын УЗГ Б.Батжав “Шанхай хотын Ногоон барилгын инженерийн зураг төслийн баримт бичгийн Гүнзгийрүүлэлтийн журам”, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал, төслийн удирдагч М.Энхбаатар “Дулаан шийдэл II” төслийн хэрэгжилт, үр өгөөж, BIPV Mongolia ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Болорбайгаль “Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны эдийн засгийн үр өгөөж”, Орон сууцны B стандарт авсан туршлагаасаа “Амгалан резидэнс” хотхоны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал н.Эрдэнэпүрэв нар салбарын инженер техникийн ажилтнууд, захирлуудад танилцуулга хийлээ.
Мөн сургалт, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн инженерүүдэд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос барилгын салбарын мэргэжил дээшлүүлэх сонгон суралцах нэг багц цагийн гэрчилгээг гардууллаа.





