November 6, 2025
БАРИЛГЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ТАЛААР ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

MБҮА ТББ нь барилга, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, зураг төсөл, архитектурын чиглэлийн 200 гаруй барилгын компаниудыг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэж, нийгэмдээ болон гишүүддээ үйлчилдэг, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага билээ.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ийн Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод 2025.09.05-ны өдрөөс Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр авдаг болсон тухай болон барилгын зураг төслийн магадлал, салбарын хяналтын тогтолцооны талаар мэдээлэл өглөө.

Харин Барилгын Төсөвчдийн Холбоо ТББ-ын УЗ-ын дарга Ү.Банди төсөв зохиох онол, арга зүй, түүний хэрэглээний талаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ийн газрын дарга болоод мэргэжилтнүүдэд мэдээлэл, танилцуулга хийлээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ