November 6, 2025
БАРИЛГЫН ДУЛААН АЛДАГДЛЫГ ТОДОРХОЙЛОХДОО ТӨРӨЛ БҮРИЙН БАГАЖ АШИГЛАЖ, ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ХАРГАЛЗАН ҮЗДЭГ

Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийг хамтран хэрэгжүүлэгч МБҮА ТББ болон ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв (БЭХХТ)-өөс “Барилгын дулаан хамгаалалтын үнэлгээ-дулааны камертай хэмжилтийн нэгдсэн дадлага сургуулилт” сэдэвт газар дээрх сургалтыг энэ сарын 2-нд зохион байгууллаа. Сургалтаар “Дулаан шийдэл II” төсөлтэй хамтран ажилладаг барилгын салбарын бизнес эрхлэгчид болон МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагын төлөөлөл нь БЗД-ийн 2-р хороонд байрлах барилга/хувийн сууцанд дулаан алдагдал буй эсэхийг тодорхойлов.

Аливаа барилгын дулаан алдагдлыг тодорхойлохдоо: Гадна, дотор агаарын температур, чийгшлийг хэмжиж, гадаргуугийн термометр ашиглахаас гадна хүйтний улиралд дулааны камераар үзлэг хийж болно гэдгийг сургалтыг удирдан явуулсан БЭХХТ-ийн захирал Б.Мөнхбаяр хэлсэн юм.

Тодруулбал, дулааны камер давхар ашиглахын давуу тал нь барилгын нөхцөл байдлын хяналт, оношилгоог зайнаас хийж, асуудлыг эрт үед нь оношилсноор хариу арга хэмжээг аль болох хурдан авах шаардлагатайг баримтжуулан харуулдаг байна. Дулааны камераар гадна талаас дулааны зураглал нь тод шаргал өнгөтэй бол, дотор талаас цэнхэртэж харагдаж байвал тэр хэсгээр дулаан алдагдалтай гэж ойлгогдоно. Дотор агаарын температур нь 20-22 градус, агаарын чийгшил 30-60 хувьтай байхыг зохистой гэж үздэг. Нөгөө талаас дотор агаарын температур 20 градусаас дээш, мөн агаарын чийгшил 20 хувиас их байвал агаар сэлгэлт шаардлагатай байдгийг нэмж тайлбарлалаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ