Монгол Улсын ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН гэх алдрыг хүртсэн МБҮА ТББ-ын Гишүүн Ш.Энхтөрийн гавьяатын мялаалгын арга хэмжээнд МБҮА ТББ-ын Хүндэт ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Хүрэлхүү, Б.Чимэгцэцэг, Д.Энхтөр, Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Үнэнбат нар хүрэлцэн очиж Нийт гишүүдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүллээ.
Химон констракшн ХХК нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-д 2009 оноос хойш Гишүүн байгууллагаар элсэж өнөөдрийг хүртэл барилгын салбарын хууль эрх зүй, бодлого, хөгжлийн зүгт нэгэн баг болж ажиллаж байгаа анхны Гишүүн байгууллагуудын нэг билээ.
1998 онд Бридж констракшн ХХК-д инженерээр орохдоо тоосго үүрэн, шавар зуурч, будагчны туслах, өрлөгчин, бетон арматурчин, мужаан гээд бүх дамжлага дээр 6 сар гаруй ажиллаж яг нэг жилийн дараа компанийхаа Ерөнхий инженер болж байсан Ш.Энхтөр захирал 2006 онд Япон улсад магистр хамгаалж ирээд компани үүсэн байгуулж байсан бөгөөд Японы олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахаас гадна барилгын салбарт олон техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Барилгын салбарт 27 жил ажиллах хугацаанд 500 гаруй инженер, техникийн ажилтныг сургаж, давхардсан тоогоор 1000 гаруй хүнийг ажлын байраар ханган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2025.07.10-ны өдөр Химон констракшн ХХК-ийн захирал Ш.Энхтөрд Монгол Улсын Гавьяат





