МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь 2024.10.25-ны өдөр томилогдсон бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ-ӨӨРЧЛӨХ, ШИНЭЧЛЭЛТ-ийн төлөө салбар яам болоод БХТ ТӨҮГ, ТББ-уудтай олон удаагийн уулзалт, арга хэмжээг хийснээр өнөөдөр тус LICENSE.MN СИСТЕМД БУЮУ E-MONGOLIA-д бүрэн шилжээд байгаа билээ. Мөн МБҮА ТББ-ын Удирдлагууд болоод Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг хамруулах тал дээр төрийн бүх шатны байгууллага, Нийслэлийн удирдлагуудтай уулзалт, гэрээ хэлцэлүүдийг хийхэд манлайлан оролцож ажилласан юм. Ингээд та бүхэндээ МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Ажлын албаны хамт олны хамт өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн АЖЛЫН ТАЙЛАН-г та бүхэндээ хүргэж байна.





