Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслөөс УБ хотноо зохион байгуулсан “Спортын нөхөрсөг өдөрлөг” амжилттай болж өндөрлөв
Өдөрлөгт “Дулаан шийдэл II” төсөлтэй хамтран ажилладаг УБ хотод үйл ажиллагаагаа явуулдаг барилгын салбарын бизнес эрхлэгчдээс 20 гаруй дулаалгын зөвлөх, МБҮА ТББ-ын гишүүн байгууллагуудаас Би Ай Би Дисковери ХХК, Эвэр туурай ХХК, Гурван бухат групп ХХК, Бодь Пропертийз ХХК-ийн төлөөллүүд болох 15 хүн, төслийг хамтран хэрэгжүүлэгчид болох Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийн төлөөллүүд оролцлоо.
Оролцогчид дартс, боулинг, байт харваа, хийн буудлага гэсэн төрлөөр нөхөрсгөөр өрсөлдөхийн сацуу харилцаа, хамтын ажиллагаагаа тэлсэн үр дүнтэй байв. Тус өдөрлөгийг зохион байгуулсан МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл II” төслийн багаас тэмцээний төрөл тус бүрд тэргүүн байр эзэлсэн баг, тамирчдыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм. Шагналыг Жэрэс ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Завьер Рат гардуулав.
Боулингийн төрөлд, төслийн УБ хотын дулаалгын зөвлөх М.Анхмаа, Жэрэс ОУТББ-ын төлөөлөл М.Маргад, Бодь Пропертийз ХХК-ийн төлөөлөл Э.Лхагвамөрөн, Би Ай Би Дисковери ХХК-ийн төлөөлөл Д.Нямдолгор, Б.Сарантуяа нар тэргүүн байр эзэлсэн.
Дартсын төрөлд, төслийн УБ хотын дулаалгын зөвлөх Н.Давааням, МБҮА ТББ-тай хамтран ажилладаг Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-ийн төлөөлөл болох Ц.Бар, Б.Билгүүн нар шилдгээр шалгарсан.
Хийн буудлагын төрөлд, төслийн УБ хотын дулаалгын зөвлөх С.Батнасан тэргүүллээ.
Байт харвааны төрөлд, төслийн УБ хотын дулаалгын зөвлөх О.Эрдэнэхүүгийн багийн гишүүн Б.Төгөлдөр тэргүүн байранд оров.
АХА тэмцээнд, төслийн УБ хотын дулаалгын зөвлөх Р.Сарнай, Бодь Пропертийз ХХК-ийн төлөөлөл Э.Лхагвамөрөн нар ялагч боллоо.
Өдөрлөгийн азтанаар, төслийн УБ хотын дулаалгын зөвлөх Ц.Хөгжилмаа, Д.Нямгэрэл, Ш.Баярсайхан нар тодорсон.
Өдөрлөгийн үеэр, “Дулаан шийдэл II” төсөлтэй хамтран ажилладаг УБ хотын барилгын салбарын бизнес эрхлэгчдээс “Хагас жилийн тогтмол гүйцэтгэлтэй дулаалгын зөвлөх”-өөр шалгарсан Д.Нямгэрэл, Ц.Цогт-Эрдэнэ, Ц.Пүрэв, Ц.Гаябазар, Ш.Баярсайхан нарыг мөн шагнаж урамшуулав. Түүнчлэн барилгын ажлуудаа гүйцэтгэх явцад, барилгын талбай дээр ажиллаж байх үедээ өөрийн болон багийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж байхыг төслийн УБ хотын дулаалгын зөвлөхүүдэд МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл II” төслийн багаас уриалж, энэ ч үүднээс өдөрлөгт оролцсон дулаалгын зөвлөхүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын багц” олгосон юм.





