October 29, 2025
“БАРИЛГЫН ДУЛААЛГЫН ТЕХНОЛОГИ БА ХЯНАЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслөөс Дархан-Уул аймгийн төрийн байгууллага, барилгын салбарын ААНБ, бизнес эрхлэгчид, коллеж зэрэг төлөөллийг хамруулсан “Барилгын дулаалгын технологи ба хяналт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг төслийг хамтран хэрэгжүүлэгчдийн нэг ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв удирдан явуулав. Манай МБҮА ТББ-ын Дулаан шийдэл II төслийн баг нь сургалтад дээр дурдсан талуудын оролцоог хангасан юм.

Мөн сургалтад идэвхтэй хамрагдсан Дарханы оролцогчдыг төслийн чадавхжуулах сургалтууддаа үе шаттай үргэлжлүүлэн хамруулан, тогтвортой байдлыг нь хангах арга хэмжээнүүддээ оролцуулах, барилгын эрчим хүч хэмнэлт, дулаалгын ажлуудад зуучилж, нэмэлт орлогоор хангах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэдгээ танилцууллаа.

Түүнчлэн сургалтдаа идэвхтэй хамрагдсан оролцогчдод төслөөс олгодог барилгын багажаар урамшуулав. Ийнхүү Дарханы оролцогч талууд төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад бодит хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаагаа бидэнд илэрхийлсэн юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ