September 1, 2025
ХЭНТИЙ АЙМАГТ БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ-65 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ МБҮА ТББ-ЫН ЗҮГЭЭС ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг угтаж Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий нутгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгачдын холбооны зүгээс Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус арга хэмжээнд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар, БҮАТЗХ-ийн дарга Ж.Өсөхбаяр нар хүрэлцэн очиж байгууллагын удирдлагын зүгээс баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн барилга бүтээн байгуулалтын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, норм дүрэм стандартыг мөрдүүлэх, Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалтын чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ