August 29, 2025
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН САЛБАРЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа болон газар хэлтсийн дарга нар салбарын Төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй 2025.08.29-ны өдөр уулзлаа.

Сайд уулзалтын эхэнд салбарын хууль эрх зүйн шинэчлэлт, хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөөд улмаар салбарт тулгамдаж буй асуудлууд болоод ямар зүйл дээр өөрчлөлт шинэчлэлт хийхээр байгаа, юун дээр анхаарч ажиллах тал дээр барилгын салбарын удирдлага, төлөөллүүдтэй санал солилцож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар бодлого боловсруулж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь салбарын яамтай гэрээний дагуу үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж байгаа асуудал болоод барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимд шилжүүлэх үйл ажиллагааг улам сайжруулан Зөвшөөрлийн нэгдсэн систем /https://license.mn// нэгдсэн системд нэвтрэх ажлыг зохион байгуулж үйл ажиллагааг жигдрүүлж байгаагаа онцоллоо. Мөн хууль эрх зүйн өөрчлөлт, салбарын хүний нөөцийн судалгаа болоод Дулаан шийдэл төслийн хүрээнд нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ