September 4, 2025
СЭЛБЭ ХОТЫН ОРОН СУУЦЖУУЛАХ 3,4-Р БАГЦЫН ТЕНДЕРТ МБҮА ТББ-ЫН ГИШҮҮН МОНКОН КОНСТРАКШН ХХК, НУТГИЙН БУЯН ГРУПП ХХК НАР ШАЛГАРЧ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛЛОО

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлснээс Нутгийн буян групп ХХК, Монкон констракшн ХХК, Професионалстрой ХХК, Моринсувд ХХК, China Construction Fifth Engineering Bureau тендерт шалгарлаа.

Тухайлбал:

•Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” компани,

•Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК,

•Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгын буян” ХХК,

•Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон констракшн ХХК ”

•Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.

Өнгөрсөн хугацаанд МБҮА ТББ нь Нийслэлээс зарласан мега төслүүдэд дотоодын барилгын компаниудыг оролцуулах боломжоор хангахын тулд Нийслэлийн удирдлагууд, төслийн удирдлагын нэгжүүд, холбогдох албаны хүмүүстэй 2024.12-р сараас хойш шат дараалсан уулзалт, хэлэлцүүлэг, Санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллаж Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гарган Монополын эсрэг газар албан хүсэлт өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан шаардлага хүргүүлснээр 2025.06.25 уг тендерийг хуваах шийдвэрийг гаргуулсан билээ.

Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласнаар Монгол компаниуд оролцох боломжийг олгуулсан юм.

Монгол компаниудыг уг төсөл хөтөлбөрт хамруулах тал дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, орлогч дарга Т. Даваадалай, Сэлбэ хорин минутын хот ХХК-ийн захирал У.Баатар нар идэвх санаачилга гаргаж тендерийг хуваах шийдвэр гаргаж өгсөнд гүнээ талархал илэрхийлье.

Мөн уг акцад хамтран оролцсон бүх Төрийн бус байгууллагуудын удирдлага, барилгачиддаа талархал илэрхийлье.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ