Монгол Улсын Засгийн газрын зүгээс барилга, зам гүүр, дэд бүтцийн томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж, төлөвлөж буй энэ цаг үед хоёр орны барилга дэд бүтцийн салбарын хувийн хэвшлийн харилцааг өргөжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төслүүдэд хоёр улсын салбарын компаниудыг хамтран ажиллах, түншлэх боломжийг олгох, холбох Монгол-Хятадын “Барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар гишүүн байгууллагуудтай санал солилцох цуврал уулзалтыг 2025.08.26-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтыг цувралаар хийх бөгөөд форумын зохион байгуулалт, ач холбогдол, үр өгөөжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх гишүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Дашрамд дурдахад МБҮА ТББ нь 2010 оноос хойш БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Нийгэмлэг (CHINCA)-тай харилцаа тогтоож өнөөдрийг хүртэл хоёр улсын хувийн хэвшлийн барилгын аж ахуйн нэгжүүдийг холбох, хамтын ажиллагааг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд жил бүр тус байгууллагаас зохион байгуулалдаг “ОЛОН УЛСЫН ДЭД БҮТЭЦ, БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” форумд гишүүн байгууллагуудаа хамруулах, хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.





