Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Нийгэмлэг (CHINCA) болон Хятадын Машин Механизмын Инженерийн Корпораци (CMEC)-тай хамтран ирэх 9 дүгээр сард “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум” нь хамтран зохион байгуулахтай холбогдуулан Хятадын зохион байгуулагч талаас Төслийн менежер Mr. YAN Yuanpei, Үйл ажиллагааны менежер Mr.LIU Mingyang нар ирж МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх болоод Ажлын албаныхантай санал солилцлоо.
Уулзалтаар арга хэмжээний хөтөлбөр, зохион байгуулалтын ажлууд болон арга хэмжээ болох газрын байршил, оролцогчдын мэдээлэлтэй биечлэн танилцан холбогдох арга хэмжээг авахаар тогтлоо.





