August 25, 2025
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОМСДОЛТОЙ ХҮНД ЦАГ ҮЕД МОНГОЛ УЛСАД СЭХ-ИЙН ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИ НЭВТЭРЧ БАЙНА

Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих, СЭХ-ийг барилгын салбарт бүрэн уялдуулах шинэ үеийн технологи болох BIPV (Building-Integrated Photovoltaics) нь манай улсад албан ёсоор нэвтэрлээ. 

Монгол Улс эрчим хүчний хомсдолд орсон хүнд цаг үед Монгол Улсын Ногоон таксономийн шаардлага хангасан ногоон барилга, ногоон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд нь шаардлагатай технологийн шийдлээр хангах, ногоон бүтээгдэхүүн хөгжүүлэхээр хамтран ажиллахаар Монгол банк, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран, төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд арга хэмжээний нээлтийг 2025.08.22-ны өдөр хийлээ. 

BIPV гэдэг нь: Энгийнээр тайлбарлахад нарны энерги, гэрэл гэгээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг барилгын материал юм. Цонх, дээвэр, фасад гэх мэт барилгын үндсэн материал нь өөрөө цахилгаан үүсгэх чадвартай болж, шууд утгаараа эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдүүлдэг шинэ үеийн технологи юм.

Монгол Улсын Засгийн газар, Green Climate Fund зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтот байгууллагуудаас санхүүжилт татан төвлөрүүлж арилжааны банкуудаар дамжуулан BIPV суурилуулсан ногоон барилгын төслүүдэд зээл олгож, цаашлаад иргэдэд зориулсан бага хүүтэй ногоон ипотекийн зээлийг гаргах, барилгын компаниудад зориулсан цогц дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ингэснээр иргэдэд өөрийн байр, орон сууцдаа цахилгаан үйлдвэрлэх,  эрчим хүчний төлбөрийг тэг болгох, ногоон зээл, ипотекийн тусгай нөхцөлтэй хөнгөлөлт эдлэх, “Тогтвортой хэрэглэгч” статустай болох ба карбон кредит хүртэх боломж нээгдэнэ. Харин барилгын компаниудад: 

  • BIPV технологи нэвтрүүлснээр барилгын төслийн уур амьсгалын шалгуурт нийцнэ.
  • Гадаад, дотоодын санхүүжилт татах боломж нэмэгдэнэ.
  • “Ногоон барилга” гэрчилгээ авахад илүү хялбар болно.
  • Эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлыг бүрдүүлсэн ухаалаг орон сууц хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Карбон кредитийг бий болгож дэлхийн зах зээлээс хувь хүртэх боломж бүрдэнэ.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын гишүүн BIB Discovery LLC нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн BIPV технологийг Монгол Улсад онцгой эрхтэйгээр нэвтрүүлж, Монгол банк, МУ-ын Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, банкны салбарынхантай хамтран, ногоон зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, айл өрх бүрд бие даасан эрчим хүчний шийдлийг хүргэж үйлчлэх зорилго тавин ажиллаж байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ