МОНГОЛ-ХЯТАДЫН БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) нь 1949 оноос хойш найрсаг дипломат харилцаа тогтоон, өнөөг хүртэл эдийн засаг, худалдаа, бүтээн байгуулалтын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Өнөөдөр Монголын барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь томоохон төслүүдийн ихэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд барилгын материалын импортын 60 гаруй хувийг Хятад улс бүрдүүлж байна.
Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар 24 тэрбум ам.долларт хүрч, үүний 65 орчим хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Дэлхийн эдийн засаг, бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хамтарсан төслүүд нь зөвхөн барилгын салбараар хязгаарлагдахгүйгээр дэд бүтэц, тээвэр ложистик, эрчим хүч, инженерчлэл, техник технологи, инновацийн салбарт өргөжин тэлж байна.
Иймд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Нийгэмлэг (CHINCA) болон Хятадын Машин Механизмын Инженерийн Корпорацийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч газартай хамтран 2025 оны 9-р сарын 18–20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Корпорейт зочид буудал, А Танхимд “БНХАУ-ын Инженер, Технологийн 19 дэх удаагийн үзэсгэлэн болон Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум” нь хамтран зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээ нь Монголын компаниудад өөрийн төслөө танилцуулж, Хятадын дэлхийд тэргүүлэгч корпорациудын орчин үеийн дэвшилтэт техник технологи, инновацитай танилцахын зэрэгцээ Хятадын хамгийн том хөрөнгө оруулагчидтай холбогдон, стратегийн бодлого, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын түвшний хэлэлцүүлэг өрнүүлж, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.
БНХАУ- ын дэлхийд тэргүүлэгч барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой, барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум”-д оролцохыг урьж байна.
09-р сарын 18–20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монгол–Хятадын хамтарсан арга хэмжээний товч хөтөлбөр
📌 09.18 – Хоёр орны төлөөлөгчдийн уулзалт, Санамж бичигт гарын үсэг зурах ёслол (зөвхөн урилгаар оролцоно)
📌 09.19 – Үзэсгэлэн ба Форум
• Төсөл танилцуулга
• Хэлэлцүүлэг
• B2B уулзалт
• Хүлээн авалт – Gala dinner
📌 09.20 – Зочдын хот доторх аялал, музей үзэх (Зөвхөн Хятад талын зочдод зориулсан)
Яагаад оролцох вэ?
Хятадын тэргүүлэгч инженерийн компаниуд, гүйцэтгэгчид, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид нэг дор цуглана.
Монгол–Хятадын барилга, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, уул уурхай, машин механизмын салбарт шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх боломж.
Шинэ технологи, инноваци, ногоон барилга, ухаалаг шийдэлтэй танилцах.
B2B уулзалт, хөрөнгө оруулалт татах, түншлэл үүсгэх боломж.
Бүртгэлийн хураамж:
МБҮА-ийн гишүүн байгууллага: 500,000₮
Гишүүн бус байгууллага: 800,000₮
(Бүтгэлин хураамжид үзэсгэлэн, форумд оролцох, өдрийн хоол, оройн хүлээн авалт зэрэг бүх зардал багтсан болно.)
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2025.09.05
Суудлын тоо хязгаартай тул та яараарай!
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/RYjHabLx6NBVM2oBA
Дэлгэрэнгүй мэдээлэл: [email protected]
+976 7011 1515, +976 9411 6171





