Барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаатай холбогдуулан барилгын салбарт үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй эрдэнэт хүний амь нас эндэх, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг асуудал олноор гарч байна. Улсын хэмжээнд барилгын салбарт сүүлийн 5 жилд 180 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 39,4 хувь нь өндрөөс унах, бүдрэх, хальтрах,16,6 хувь нь эд зүйлд хавчуулагдах, 16,1 хувь нь унаж байгаа эд зүйлд цохиулах гэсэн хүчин зүйлээс хамаарч байна. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнхи аж ахуйн нэгж, байгууллага нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй,
орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг, ХАБЭА-н урьдчилан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй, ХАБЭА-н менежментийн тогтолцоо нэвтрүүлдэггүй зэрэг нь энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болж байгаа ба үүнээс үүдэлтэй Барилга, уул уурхай, зам тээвэр гээд салбар салбаруудын онцлогт тохируулсан ХАБАЭ-ын сургалт явуулдаг байх нь чухал болоод байна.
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг угтан Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нартай хамтран барилгын Удирдах ажилтнуудад барилгын салбарын ХАБЭА-н хууль тогтоомж, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт болон байгууллагын ХАБЭА -н чадварын мэдлэг олгож чадавхижуулах, болзошгүй осол эрсдэлээс хамгаалах зорилгоор өнөөдөр буюу 22025.08.14-ний өдөр барилгын салбарын удирдах ажилтануудад зориулсан БАРИЛГЫН ХАБЭА УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ-ыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь барилгын салбарынхаа ажлын онцлог, эрсдэлийн үнэлгээ, техник технологи, аюулгүй байдал нь ямар хууль, эрхзүйд нийцүүлсэн байх ёстой юм, салбарын онцлогийг тусган барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн
мөрдөж ажиллах вэ, ямар аюул эрсдэл учрах вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ямар хууль эрхзүйг баримтлан ажиллах вэ гэдгийг сургалтаараа хүргэх онцлогтой байсан
юм.
Тус сургалтын үеэр, сургалтад хамрагсдад дунд олон улсын жишиг, стратеги төлөвлөлт,анхаарах асуудал зэрэг сонирхолтой сэдвээр мэдээлэл, нээлттэй сэтгэгдлийг сонсон, хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлсэн бөгөөд гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад зохион байгуулагчийн зүгээс нэгтгэн хүргэхээр болсон юм.
Сургалтын төгсгөлд, амжилттай суралцсан инженер, удирдах ажилтануудад Мэргэжил дээшлүүлэх СОНГОН суралцах 0.5 цаг цагийн гэрчилгээ гардууллан өглөө.





