2025.08.04-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яаман дээр Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд Барилга, дэд бүтцийн салбарын хэлэлцүүлэг 11:00 цагт явагдлаа.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, салбарын төрийн бус байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцсон юм.
Ирэх оны улсын төсөв төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Уянга, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр, Нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир нар мэдээлэл хийж гарсан асуултуудад хариулт өгч, Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт зориулж ХББОСЯ-ын Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд танилцуулга хийсэн бөгөөд ирэх онд Залуус орон сууцны хорооллын бүтээн байгуулалт, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, үерийн далангийн шинэчлэл, Хүннү, Хархорин хотуудын бүтээн байгуулалт, Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийн хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцуулга хийлээ.
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ОЛОН НИЙТЭЭС НЭЭЛТТЭЙ САНАЛ авах ажил үргэлжилж байгаа ба ААНБ-ууд тус төсөлд доорх холбоосоор орон саналаа идэвхтэй илгээнэ үү.
2026 оны төсвийн төсөлд санал өгөх: https://forms.gle/VctcuEarX8vTZc4e7





