Монголын Ногоон Барилгын Хүрээлэн нь 2014 үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оны 8 сард хүрээлэнгийн Удирдах Зөвлөл, бүтэц, ажлын алба шинэчлэгдэн, зорилго үзэл баримтлалаа Дэлхийн Ногоон Барилгын Зөвлөлтэй нийцүүлэн Монгол улсад ногоон барилгын үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, нэвтрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа итвэхтэй эхлүүлэн ажиллаж байна.
Хүрээлэн нь одоогоор 70 гаруй гишүүчлэлтэй ба барилгын салбарын чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ногоон барилгын технологийг сурталчлах, BestGER ногоон барилгын гэрчилгээжүүлэлт, түүний зэрэглэл, дэвшилтэт норм түүнчлэн эрчим хүчний үр ашгийн стандартыг сурталчлах, нэвтрүүлэх, талуудын хамтын ажиллагааг сайжруулан манлайлах ажилд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь 2023 оноос эхлэн тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд идвэх санаачлагатай ажилласаар ирсэн билээ.
Энэ удаагийн бүх гишүүдийн хурлаар Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, зохион байгуулалтын асуудал, хэлэлцэн шийдвэрлэх зарим асуудлуудыг танилцуулхаас гадна BestGER ногоон барилгын үнэлгээний системийг танилцууллаа. Энэхүү ногоон барилгын үнэлгээний системийг олон нийтэд танилцуулж, ногоон зээл авах, ногоон санхүүжилт авах ашиглах ба зураг төсөлд, ашиглалтад орсон барилгад ногоон барилгын гэрчилгээ олгох боломжтой юм байна.





