August 22, 2025
“НЭГ БҮС НЭГ ЗАМ“ УУЛЗАЛТАД МБҮА ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАТСҮХ МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР ИЛТГЭЛ ТАВИЛАА

“НЭГ БҮС НЭГ ЗАМ“ УУЛЗАЛТАД МБҮА ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАТСҮХ МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР ИЛТГЭЛ ТАВИЛАА

БНХАУ-ын Шандон мужийн Линьи хотын даргын урилгаар Хүннү хотын захирагч М.Батбаяр, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Хүннү хотын Хөгжлийн корпорацийн захирал Г.Гүнболд нар зочилж албан ёсны айлчлал хийлээ.

Линьи хот нь 12 сая хүн амтай, сүүлийн 20 жилд төлөвлөлтөө шинэчлэн орчин үеийн шинэ хотыг байгуулж, байршлын давуу талаа ашиглан цахим худалдаа, ложистикийн төвүүдийг байгуулан, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын 1200 гаруй компани Линьи хотоос төрөл бүрийн бараа материал худалдан авч импортолж байна.

Линьи хотын дарга Монгол Улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хамтран ажиллах шинэ эхлэл тавигдаж байгааг онцлон тус хотын Хот төлөвлөлтийн үзэсгэлэн, Радио телевизийн цамхаг, барилга бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, Линьи хотын худалдааны хөндий, тээвэр ложистикийн төвтэй танилцууллаа.  

Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Нэг бүс нэг зам“ уулзалт арга хэмжээнд 200 гаруй төлөөлөгчид оролцож, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх Монгол улсын барилга бүтээн байгуулалтын салбарын талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Цаашид Монгол Улсад барилгын материал нийлүүлэх, хот төлөвлөлт, барилгын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

2025.09.18-20-нд Монгол Хятадын барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын форум, үзэсгэлэнд БНХАУ-ын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой 150 гаруй компани, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр болоод байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ