May 21, 2025
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДЭД ДОТООДЫН КОМПАНИУДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БОЛОН БУСАД ЧИГЛЭЛЭЭР НИЙСЛЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Нийслэлээс хэрэгжүүлж буй төслүүдэд дотоодын барилгын компаниудад ерөнхий гүйцэтгэгчээр оролцох боломжийг бүрдүүлж, тухайн ажлыг хэсэгчлэн хуваан сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг шинэчлэх талаарх зөвлөмж гаргаснаа МБҮА ТББ нь Нийслэлийн удирдлагууд болоод холбогдох яаманд албан бичиг хүргүүлж улмаар шат шатны уулзалтуудыг хийсэн билээ.

✅Уг асуудлын хүрээнд 2025.05.16-ны өдөр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг хийж буй компанийн захирлууд Нийслэлийн Засаг Даргын Эдийн Засгийн Хөгжил, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Сэлбэ дэд төвийн дарга У.Баатар нартай ✍️“Санамж бичиг” үзэглэлээ. Талууд:

📌Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженеринг, барилгын гэрээний жишиг нөхцөлийг орчуулах, нутагшуулах, хэрэглэхтэй холбоотойгоор мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан санаачилга гаргах, шаардлагатай төсвийг тусгах чиглэлээр хамтран ажиллана;

📌 Хөгжлийн төслүүдийн хүрээнд дотоодын компаниудын оролцоог хангах, давуу эрхийг үнэлгээнд тусгах, оролцох боломжоор хангах арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлнэ;

📌Барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал боловсруулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана;

📌Инженер, техникийн мэргэжлийг олон нийтэд сурталчлах, оюутан, суралцагчдыг дэмжих, нийслэлийн хөгжлийн төслүүдэд инновац, тэвшилтэт технологийг нэвтрүүлэх санал гаргах, хэрэгжилтэд нь хамтран оролцох чиглэлээр талууд харилцан дэмжиж ажиллах чиглэлээр “Санамж бичиг”-т тусгагдсан чиглэлүүдээр нийслэлийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

✅ Улмаар санамж бичигт зурсан ажлуудыг ажил хэрэг болгохоор “Ажлын хэсэг”-ийг газар дээр нь байгуулан эрчимжүүлэхээр тохирлоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ