Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй, МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр дулаалсан байшинтай УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцлаа.
Тус байшингийн хана, дээвэр, суурийг дулаалж, цонх, хаалгыг сольсноор 54 хувийн эрчим хүчний хэмнэлт үүсэж, жилд дунджаар 13,6 тонноор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан болохыг дулаалгын зөвлөх Ц.Цогт-Эрдэнэ онцоллоо. Дулаалсны дараа илүү тав тухтай болж, дотор агаарын чанар сайжирсан гэдгийг СХД-ийн 22-р хорооны иргэн Г.Хүрэлбаатар ярив.
Энэхүү үр дүнтэй танилцсан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зэрэг зорилгоор “Дулаанбаатар” аян санаачилж хэрэгжүүлэх болсноо мэдээллээ.





