МБҮА ТББ нь Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-нд ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН-ий хувьд Монгол Улсын барилгын салбарт олон улсын гэрээ, эрх зүйн орчныг стандартын дагуу хэрэгжүүлэх, шинэ дэвшил, эргэлтийг авчрах таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ФИДИК-ИЙН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ-үүд ээлжит сургалтаа 2025.05.14-ны өдөр “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ийн мэргэжилтнүүдэд орлоо.
Уг сургалтад ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ийн Ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгж, Баяжуулах үйлдвэр, Барилга байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Ногоон хөгжлийн төслийн нэгж, Санхүү нягтлан бодох бүртгэл, хуулийн хэлтэс, Дотоод хяналт мониторингийн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтсийн 47 албан хаагч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтаар ФИДИК буюу Олон улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо, түүний үйл ажиллагааны тухай, ФИДИК-ийн жишиг гэрээнүүд, тэдгээрийн ялгаа, жишиг гэрээнээс хэрхэн сонгох тухай, өргөн хэрэглэгддэг Улаан, Шар болон Мөнгөлөг гэрээнүүдийн ялгаа, ФИДИК гэрээний бүтэц, Тусгай нөхцөл бэлтгэх зааварчилгаа, Алтан зарчим, Гэрээний талууд, тэдгээрийн эрх үүрэг, хариуцлагын зохицуулалт, Захиалагч, Инженер, Гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага, Ажил эхлүүлэх, хойшлох, түр зогсоох, гэрээ цуцлах зохицуулалтууд, Ажил гүйцэтгэх явцын зохицуулалтууд, Гэрээний үнэ, төлбөр, баталгаа, даатгал, Зураг төсөл, дундын болон эцсийн туршилт, ажлыг хүлээж авах, Маргаан шийдвэрлэлтийн талаарх ойлголтыг авах бөгөөд сургалтад суусан инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх хоёр багц цаг олгож сертификат гардуулах юм.





