May 13, 2025
МБҮА ТББ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2022-2025 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ СҮҮЛИЙН ХУРЛАА ХИЙЖ БҮХ ГИШҮҮДИЙН ЧУУЛГАНЫ ТОВЫГ ЗАРЛАЛАА

✅ МБҮА ТББ нь Дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн 2022-2025 оны бүрэн эрхийн хугацааны сүүлийн хурал 2025.05.09-ны өдөр болж өнгөрсөн гурван жилд хийсэн ажил 15 жилийн ололт амжилтаа МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан дүгнэж хамтран ажилласан Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, нийт гишүүддээ талархал илэрхийлэн баяр хүргээд Үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

✅Хурлын үеэр уламжлалт ёсоор МБҮА ТББ-д элссэн шинэ гишүүн байгууллагууд болоод Ховд аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Б.Туулайтулга, Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн тэргүүн С.Дэлгэрбаяр нарт Гэрчилгээг гардуулж туг гардуулж өглөө.

✅Мөн МБҮА ТББ-ын дараагийн чухал асуудал болох “Арбитр болон маргаан шийдвэрлэх зөвлөл”-ийн цаг үеийн мэдээлэл болоод Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын 2025-2030 оны стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай, Бүх гишүүдийн чуулган зохион байгуулах товыг тогтоох, хэлэлцэх асуудлыг хэлэлцүүллээ. Тус хурлаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын 2025-2030 оны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг шинээр байгуулагдах Удирдах зөвлөлийн хуралд үлдээн бусад асуудлыг шийдвэрлэлээ.

✅Түүний дараа санхүү болоод Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт хийж улмаар МБҮА ТББ-ын 2025 оны Бүх гишүүдийн чуулганаар хэлэлцүүлэх “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын шинэчилсэн дүрмийн төслийг танилцуулж гишүүдийн саналыг авч чуулганы өмнө буюу 2025.06.20-ны өдрийн хурлаар батлуулахаар тогтлоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ