May 13, 2025
“БАРИЛГЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН 2025”-д МБҮА ТББ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

Сүхбаатар, Хэнтий аймгийн “Барилгын салбарын зөвлөгөөн 2025” зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, ГХБХБГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцож байна.

✅Уг зөвлөгөөнөөр барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хууль эрх зүйн асуудлуудыг хэлэлцэх, шинэчлэл, хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж салбарын мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор өргөн хүрээнд явагдаж байна.

✅МБҮА ТББ-ын БҮАТЗХ-ийн дарга Э.Мөнгөнхундага нь тус аймгуудад Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ нөхцөл шаардлага хэрхэн өөрчлөгдсөн тухай болон тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримтын бүрдэл, хэрхэн хандах тухай танилцуулга хийж, иргэд олон нийтэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ