УИХ-аас татварын багц хуулийн шинэчлэлийг удахгүй хэлэлцэн батлах гэж буйтай холбогдуулан МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч Д.Энхтөр, Гүйцэтгэх захирал Г.Батсүх, МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Үнэнбат, Монголын Зөвлөх Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Шагдаррагчаа, Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбооны Гүйцэтгэх захирал Б.Цэрмаа, МБҮА ТББ-ын гишүүн Цаст Констракшн ХХК-ийн төлөөлөл нартай “Татварын хөгжил дэвшил холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганболд тэргүүтэй төлөөллүүд 2025.05.06-ны өдөр татварын багц хуулийн шинэчлэл талаар санал бодлоо солилцлоо.
Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ууд орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл гээд татварууд төлөхөөс гадна Ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгал авдаг нь компаниудад татвараа дийлэхгүй нөхцөл үүсэж байгаа, татварын өртэй учраас тендерт орж чадахгүй, улмаар данс хааж, хориг тавих нь тухайн компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж өр ужиграх, ажил үйлчилгээгээ бартераар явуулах гээд хүндрэл бэрхшээл гарч байгааг дурдлаа.
Дээрх нөхцөл байдлаас үүдэж барилгын салбарынхан Улаанбаатар хотын Мега төслүүдэд оролцох боломжгүй байгааг онцолсон юм.
Түүнчлэн татвар төлдөг аж ахуйн нэгж цөөн учраас далд эдийн засгийг нэмэгдүүлж, энэ нь орлогоо мэдүүлж татвараа төлдөг нь хохироод төлдөггүй хожих нөхцөл бүрдэж байна, татвар төлөгчдийн татварын боловсрол сул байгаа талаар ч анхааралдаа авах хэрэгтэй байгаа талаар саналаа солилцлоо.
Нөгөөтэйгүүр Татварын багц хуулиудыг шинэчлэхдээ үндэслэлтэй тооцоо судалгаа, үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж улмаар дараах асуудлуудад санал нэгдэж холбогдох газруудад саналаа хүргүүлэхээр боллоо.
Татварын хууль нь татвар төлөгчид таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөх чадвартай байлгах ёстой учраас татварын хуулиудыг багцаар нь шинэчилж, зарчмын өөрчлөлт хийх,
Татварын алба, татвар төлөгчийн үйл ажиллагааны тэнцвэрийг хангадаг байх, татвар төлөгдөхүйц байх зарчмыг хуульд тусгаж, татвар төлөлтийг үйл ажиллагаа идэвхждэг циклтэй уялдуулах, татвар төлөгч өөрөө татвараа төлөх боломжтой болгож, татвар төлөгчөө дэмждэг болох өөрчлөлтүүдийг хийх,
Татварын хуулийн шинэчилсэн төслийг хийхдээ одоогийн хуулийн заалт бүрээр үнэлгээ хийх, Ажил олгогч, Ажилтан 2-ын нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг төдөн хувиар бууруулахад гарах өгөөж нь тэдэн хувь байна гэх зэрэг нотолгоотой тооцоо судалгаанд үндэслэх,
Татварын хуулийн шинэчилсэн төслийг хийхдээ одоогийн хуулийн заалт бүрээр үнэлгээ хийх, Ажил олгогч, Ажилтан 2-ын нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг төдөн хувиар бууруулахад гарах өгөөж нь тэдэн хувь байна гэх зэрэг нотолгоотой тооцоо судалгаанд үндэслэх,
Татвар мөнгөн суурьтай байх уу аккуарел суурьтай байх уу гэдэг зарчмыг ч шинэчилсэн төсөлд тодорхой болгох гэдэг дээр санал нэгдлээ.





