БНСУ-ын барилга, цементийн үйлдвэрлэл эрхэлдэг Hanil industrial ХХК-ийн Ерөнхий захирал Jung Uk-Jun, Ерөнхий менежер Lee Jonghoon болон бусад албаны хүмүүсийг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар, Гадаад харилцааны менежер Ц.Нямдаваа нар хүлээн авч уулзлаа.
Hanil industrial ХХК-ийн төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөө нь БНСУ-даа төдийгүй Азийн улс орнуудад хүрээгээ тэлж улмаар Монгол Улсад салбараа нээх, цар хүрээгээ тэлэх зорилгоор зах зээлийн төлөв байдал болоод хамтын ажиллагааны хүрээний талаар саналаа илэрхийлж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.





