April 15, 2025
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГЖТЭЙ МБҮА ТББ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

МБҮА ТББ нь Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллах хүрээнд удаа дараагийн уулзалтуудыг хийж байгаа бөгөөд 2025.04.14-ны өдрийн уулзалтаар МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар нар дараах асуудлыг хөндлөө.

Уулзалтаар төслөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Фидик-ийн гэрээний зарчмыг тусгах, төслийн нэгжийн ажилтнуудыг Фидик-ийн сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх, төслийн үйл явцын мэдээлэл болоод бусад арга хэмжээнүүдэд МБҮА ТББ-ын Гишүүдийг хамруулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ