April 15, 2025
БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭЛЭГЧДИЙН ХОЛБОО МБҮА ТББ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРЛОО

БНХАУ-ын Олон Улсын Гэрээлэгчдийн Холбоо (CHINCA)-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Үзэсгэлэн, хурал зохион байгуулах төвийн Ерөнхий захирал Mr. XU Guolei, Үзэсгэлэн, хурал зохион байгуулах төвийн Орлогч захирал Mr. ZHAO Shaobo, Бизнес эрхэлсэн менежер Mr. CHEN Tianhao МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханыг CHINCA-ийн төв байранд 2025.04.15-ны өдөр хүлээн авч уулзан хоёр холбооны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, өмнө нь ярилцсан асуудлуудыг ажил хэрэг болгох тал дээр санал солилцлоо.

Улмаар өмнөх уулзалтаар ярилцсан хоёр орны барилгын салбарын гишүүн байгууллагуудыг оролцуулсан үзэсгэлэнг ирэх 2025.08-р сард зохион байгуулахаар тохирч уг арга хэмжээнд БНХАУ-ын дэлхийд нэрд гарсан, нэр хүнд бүхий барилгын гүйцэтгэгчид, олон улсын гэрээлэгчид, барилгын ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, машин механизмын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч гэх мэт 150 гаруй компаниудыг оролцуулахаар урьдчилсан төлөвлөгөөгөө танилцууллаа.

Мөн уулзалтын үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханыг 2025.06.10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Макаод болох ОЛОН УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА БАРИЛГЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ-д оролцох урилгыг гардууллаа.

Уг IIICF нь олон улсын дэд бүтцийн хамтын ажиллагааны салбарт хамгийн том, нөлөө бүхий жил тутмын арга хэмжээ бөгөөд 70 гаруй улс орон, бүс нутгаас 3500 гаруй төлөөлөгч, түүнээс 60 гаруй нь төрийн сайдын түвшний төлөөлөгчид оролцдог дээд түвшний уулзалт юм.

 15 жилийн түүхтэй энэхүү арга хэмжээнд төрийн байгууллагууд, банк санхүүгийн салбарынхан, барилгын компаниуд, зураг төсөл болон зөвлөх үйлчилгээний байгууллагууд, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид зэрэг холбогдох оролцогч талуудын стратегийн үзэл баримтлал, мэдлэг солилцох, хамтын ажиллагаа холбоо тогтоох, боломжуудыг судлах өндөр түвшний олон улсын платформ болж ирсэн.

“ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ДЭВШИЛТЭТ ХОЛБОО ХАРИЛЦАА” сэдвийн хүрээнд явагдах 16 дахь удаагийн IIICF нь хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд үндсэн илтгэлүүд, салбар хуралдаанууд, дугуй ширээний ярилцлага, зэрэг олон төрлийн мэдээлэл хийх боломж бүхий хөтөлбөрүүдтэй бөгөөд Олон улсын Гэрээлэгчдийн Ассоциациудын Ерөнхийлөгч нарын дугуй ширээний уулзалт болох юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ