Барилгын салбарынхан буюу барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид нэгэн дор цуглардаг “BARILGA EXPO 37” дахь удаагийн барилгын үзэсгэлэн яармагт МБҮА ТББ нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод хэрхэн хөнгөвчлөгдсөн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулахаас гадна Гишүүдэд чиглэсэн арга хэмжээ, Дулаан шийдэл төслийн талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг өглөө.
Буянт-Ухаа спорт ордонд 3 өдөр зохион байгуулагдах тус үзэсгэлэн яармагт дотоодын болон олон улсын барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зэрэг 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.
МБҮА нь Гишүүн байгууллагуудын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна тус үзэсгэлэнд шинэ техник технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж байгаа компаниудыг олон нийтэд танилцуулах, гишүүн байгууллагынхаа хүрээг тэлэх зорилгоор уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.





