April 14, 2025
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАРТАЙ МБҮА ТББ-ЫН УДИРДЛАГУУД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар нар нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай уулзаж Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын зүгээс төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, барилга бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй болон үүсэж болзошгүй саад бэрхшээлүүдийг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ, шийдвэрийг гарган ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд болоод барилга бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэхтэй холбоотой барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах явдал байдаг бөгөөд тус зөвшөөрлүүдийг авахтай холбоотой харилцаа нь цаг хугацаа их шаардсан, шат дамжлага ихтэй, ойлгомжгүй байдаг учир дээрх дүрмүүдийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа талаар танилцууллаа.

🤝 Мөн барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын газрын 2021 оны 212 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, 2021 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, дүрмийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар барилгын салбарын аж ахуйн нэгжүүд, захиалагч нарыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж, дүрмийг шинэчлэх “Ажлын хэсэг”-ийг байгуулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

✅Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулах гэж байгаа болон ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж Засгийн газраар батлуулах ажил хийгдэх ба үүний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалт зарлах, 2040 оны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар өмнөх шиг барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөл авах гэж зөвшөөрөл авдаг байдлыг байхгүй болгох ба төлөвлөгөөнд туссан өндөр, хэмжээ зориулалтын дагуу л бол барилгаа бариад явдаг болохыг онцоллоо. ☝️ Иймд барилгын компаниуд маань ерөнхий төлөвлөгөөний дагуу л ажиллахад хэн нэгэн даргыг гуйж царайчлах байдал байхгүй, харин компаниуд маань дулаан, цахилгааны шинэ технологи хөгжүүлэх тал дээр анхаарч цахилгаан, газ хийн технологийг түлхүү ашиглах хэрэгтэй байна гэдгийг дурдлаа. 📌 🏗️Мөн барилгын салбарт хэрэглэгдэж байгаа барилгын норм дүрэм, стандартууд хуучин ЗХУ-ын үеийн хуучирсан байдалтай байгаагаас төслүүдийн эдийн засгийн үр ашиг багатай байсаар байна. Тиймээс барилга орон сууцны стандартуудыг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх талаар анхаарч энэ талаар санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй байгааг МБҮА ТББ онцгой анхаарч Гишүүн байгууллагууддаа сурталчлах, мэдүүлэх хэрэгтэй байгааг хүслээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ