“ИРЭЭДҮЙН БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТЭРГҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд Азийн ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэгийн 47-р чуулганы Удирдах зөвлөлийн хурал 2025.04.10-ны өдөр болж зүүн өмнөд азийн 20 гаруй орны Төсөл хэрэгжүүлэгчид, Барилгын бизнес эрхлэгчид, Гэрээлэгчид, Хөрөнгө оруулагчид нэгэн дор чуулж байна.
Удирдах зөвлөлийн хурлын үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар хөгжиж буй Төв Азийн улс орнуудыг (Казакстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан г.м) IFAWPCA-ийн гишүүнчлэлд урих замаар хүрээгээ тэлэх боломж байгаа талаарх саналаа дахин тавилаа. Мөн IFAWPCA-ийн зүгээс Гишүүн орнууддаа түгээдэг мэдээллийг улам хурдтай, хүртээмжтэй, өгөөжтэй болгох талаар саналаа хэлж хурлын гишүүдийн дэмжлэгийг авлаа.
Удирдах зөвлөлийн хурлаар:
МБҮА ТББ-ын санал болгосон Төв Азийн улсуудыг IFAWPCA-ийн гишүүнчлэлд урих, гишүүнчлэлийг өргөтгөх;
Дэд ерөнхийлөгчийн санал болгосон Шри Ланкийн Барилгын Институтийн төлөөллийг хамтарсан гишүүнээр элсүүлэх асуудлууд нь IFAWPCA-ийн дүрэмд харшлах ямар нэгэн асуудалгүй болохыг дурдсанаар хурлаас Төв Азийн төлөөллийг ажиглагч гишүүнээр элсэх, урихыг ажил хэрэг болгох, Тайландад болох чуулга, уулзалтын үеэр форум зохион байгуулж, IFAWPCA-ийн тухай танилцуулгыг хийхээр тогтлоо.





