Монголын барилгын салбарын нэгдсэн холбоог байгуулахтай холбогдуулан салбарын мэргэжлийн холбоод нэгдсэн ойлголцолд хүрч Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, уг ажлын бэлтгэл хангах зорилго бүхий нэгдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.
Уг ажлын хэсэг 2025.04.09-ний өдөр сургалт зохион байгуулж, АНУ-ын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн мэргэшсэн сургагч багш нараас мэргэжлийн нэгдсэн холбоо, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллага, тэдгээрийн ялгааны талаар дэлгэрэнгүй ойлголт авлаа.
Сургалтыг Монголын эрчим хүчний засаглалын хөтөлбөр USAID, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, MERI сангийн захирал Б.Мэндбаяр, ШУТИС-ийн багш, СисАрт Ахлах зөвлөх Ц.Мөнхтуяа нар хийлээ. Ингэснээр холбоод нэгдсэн ойлголттой болж цаашид нэгдсэн холбооны дүрмийн төсөл боловсруулах болон холбоогоо бүртгүүлэх бэлтгэл ажлуудыг хангахад илүү дөхөм, шуурхай болох юм.





