April 14, 2025
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨДӨР БА МАРГААШ…

Сингапур Улсад болж буй Азийн ба Баруун Номхон Орнуудын Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн 47-р чуулганы нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2025.04.09-ны өдөр болж чуулганы хүрээнд цуврал хурлууд буюу Санхүүгийн хороо, Ерөнхийлөгчдийн хурал, Ерөнхий Ассамблейн хурал, Удирдах зөвлөлийн хурал, байнгийн хороодын хурлууд зохион байгуулагдлаа.

Ерөнхий Ассамблейн хурлаар Монгол Улсыг төлөөлж Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан “МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨДӨР БА МАРГААШ…” илтгэлдээ Дэлхийн анхаарлыг зүй ёсоор татаж буй Оюу толгой, уран болон бодлогын шинж чанартай 14 мега төсөл хэрэгжих хүрээнд улс орныг хамарсан барилга бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгааг дурдлаа.

Тус чуулган нь 4 өдөр үргэлжлэх бөгөөд Гишүүн орнуудын дунд хамтын түншлэл, харилцаа холбоогоо бэхжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, ажиллах хүчний мэдээллээс гадна ажиллах хүчээ солилцох, сургах тал дээр ихээхэн идэвх санаачилга гарган ажиллахаа илэрхийлж байсан юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ