Азийн ба Баруун Номхон Далайн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн Удирдах зөвлөлийн хурал 2025.04.08-ны өдөр болж Монголын Барилгын Үндэсний Ассоцицаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханыг Удирдах зөвлөлийн гишүүнээр улираан батламжиллаа.
Мөн Тайванийн Тайпай хотод 2024.10.18-ны өдөр болсон IFAWPCA-ийн дунд хугацааны хурлын үр дүнгийн талаарх тайлан болоод үр өгөөжийн талаар тайланг танилцууллаа.
Хурлаар IFAWPCA-аас “INTERNATIONAL CONSTRUCTION BUSINESS MANAGEMENT” форумыг ирэх 10 дугаар сард Филиппин Улсад зохион байгуулж IFAWPCA-гийн гишүүн орнууд харилцан хамтран ажиллах, техник технологийн туршлагаа хуваалцах, харилцан суралцах, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломжуудын талаар чуулахаар тогтлоо.





