April 8, 2025
АЗИЙН БА БАРУУН НОМХОН ДАЛАЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ “IFAWPCA”-ИЙН 47 ДАХЬ ЧУУЛГАНД МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ОРОЛЦОЖ БАЙНА

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Азийн ба Баруун Номхон Далайн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг “IFAWPCA”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн байгууллага бөгөөд 2025.04.07-11-ны өдрүүдэд Сингапур улсад болж буй IFAWPCA-ийн 47 дахь чуулганд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан оролцохоор очиход  Сингапурын Гэрээлэгчдийн Ассоциацийн Ерөнхийлөгч Mr Lee Kay Chai нь “Changi” нисэх буудалд угтаж хүндэтгэл үзүүллээ.

2025.04.07-11-ний өдрүүдэд болох IFAWPCA-ийн 47 дахь чуулганд зүүн өмнөд азийн улс орны төрийн байгууллагууд болоод барилга үл хөдлөх салбарын хөрөнгө оруулагчид, захиалагчид, барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлэгчид, төсөл хэрэгжүүлэгчид гээд салбарынхан хуран чуулж байна. 

“ИРЭЭДҮЙН БАРИЛГА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТЭРГҮҮЛЭХ НЬ” сэдвийн дор зохион байгуулагдаж буй уг чуулганы үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь “Монгол Улсын барилгын салбар-2024” илтгэлийг тавих бөгөөд Монголын барилгын компаниудын хүний нөөцийг чадавхжуулах төсөл хамтран хэрэгжүүлэх, томоохон төслүүдэд хамтран ажиллах, IFAWPCA-гийн гишүүн орнуудаас ажиллах хүч илгээх, Монголын барилгын компаниуд IFAWPCA-гийн гишүүн орнуудад очиж ажиллах боломж бололцоо байгаа эсэх, өөр улс оронд ажиллаж, арга технологи, туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломж гээд олон талаар хамтран ажиллах харилцаа холбоог эрэлхийлэх юм. 

Мөн Монгол Улсад хэрэгжих томоохон мега төслүүдийг Фидик-ийн гэрээний дагуу хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан IFAWPCA-гийн гишүүн байгууллагууд ФИДИК-ийн гэрээг хэрэгжүүлж байгаа туршлага хуваалцах юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ