Барилгын салбарынхан буюу барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид нэгэн дор цуглардаг “BARILGA EXPO 37” дахь удаагийн барилгын үзэсгэлэн яармагт МБҮА ТББ нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод хэрхэн хөнгөвчлөгдсөн талаарх мэдээлэл болоод Гишүүдэд чиглэсэн арга хэмжээ, Дулаан шийдэл төслийн талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг өгнө.
2025.04.11-13 өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдах тус үзэсгэлэн яармагт дотоодын болон олон улсын барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зэрэг 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.
Уг арга хэмжээнд та бүхэн хүрэлцэн ирснээр та бүхэнд барилгын тусгай зөвшөөрлийг авахад юу тулгамдаж байгаа, орон нутагт салбар зөвлөлийг хэрхэн байгуулах, Дулаан шийдэл төсөлд яаж хамрагдах талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой болох юм.





