April 3, 2025
МБҮА ТББ-ЫН ГИШҮҮД ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

🎯 МБҮА ТББ-ЫН ГИШҮҮД ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

✅Нийслэл Улаанбаатар хотод томоохон бүтээн байгуулалт өрнөж буйтай холбогдуулан хотын ерөнхий төлөвлөгөөнд хаана, ямар дулааны эх үүсвэрүүдийг нэмэлтээр барих гэж байгаа болон БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН талаар МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх гишүүдийн хамт Улаанбаатар улааны сүлжээ ТӨХК-ийн дарга Ц.Амарсанаа болон тус байгууллагын удирдлагуудын хамт уулзалт хийж цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтлоо.

✅Уулзалтаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн дарга Ц.Амарсанаа нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, үнэ тариф, хаана нийслэл хотод дулаанд холбогдсон объектууд төв шугамын хүчин чадал, хаана ямар байршилд дулааны сүлжээ боломжтой байгаа талаарх мэдээллийг өглөө.

✅Харин барилгын компаниудын төлөөллүүдийг хүлээн авч өнөөгийн дулаан холболт, техникийн нөхцөл байдал, үнэ тарифын талаарх мэдээллийг өгсөнд талархаж байгаагаа дурдаж ирээдүйн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө хаана, хэрхэн яаж төлөвлөх талаарх санал бодлоо хуваалцлаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ