April 3, 2025
ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

✅МБҮА ТББ-ын ээлжит сонгуулийн жил болж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчдийн зөвлөлийн хурлыг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Хүрэлхүү, Л.Ариунболд, Б.Чимэгцэцэг, Ц.Баяраа, Д.Энхтөр болон Гүйцэтгэх захирал Г.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй 2025.03.27-ны өдөр хуралдуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

✅ Хурлаар: МБҮА ТББ-ын Бүх гишүүдийн чуулганы хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөө, Барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг эрэмбэлэх журмын төсөл, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн цахим системийн өнөөгийн байдал, шинэчлэл, “Барилгын салбарын хөрөнгө оруулагчдын чуулган-2025” арга хэмжээний тов, урьдчилсан хөтөлбөр, Аймаг, орон нутагт МБҮА ТББ-ын салбар зөвлөл байгуулах, салбарын төрийн бус байгууллагуудыг гишүүнээр элсүүлэх, МБҮА ТББ-ын Дүрэм-ийн шинэчлэлийн талаар тус тус танилцуулж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ