Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим ирэх 2025.04 сард Монгол Улсад айлчилж “ЗӨӨЛӨН ХОТ” сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, нэг өдрийн хот төлөвлөлтийн фестивальд оролцох гэж байна.
Дэвид Симийн бичсэн “ЗӨӨЛӨН ХОТ” номыг Монгол Улсад анх удаа орчуулан гаргаж байгаа П.Мөнгөнчимэг ( Берлин хотын ТИС ийн Хот болон бүс нутаг төлөвлөлтийн диплом инженер), болоод, тус номын багийнхан уг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бөгөөд 20 минутын хот Үндэсний хорооны зөвлөх Ph.D Б.Батболд тэргүүтэй төлөвлөгчид, зөвлөхүүд дэмжин оролцох юм.
Хот төлөвлөлтийн алдаа гажуудлыг зөвхөн төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж холбохоос гадна төсөл хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн байгууллагуудын хандлага, мэдлэг туршлагатай холбохоос өөр аргагүй юм.
Иймд хүнд ээлтэй “ЗӨӨЛӨН ХОТ”-ыг хэрхэн төлөвлөх, хот төлөвлөлтийн баримжаатай барилгын төслийг хэрхэн амжилттай хийж болох талаар сонирхолтой мэдээлэл өгөх уг арга хэмжээнд мэргэжлийн архитекторууд, төлөвлөгчид, зураг төслийнхөн, төсөл хэрэгжүүлэгчид, ард иргэд хүрэлцэн ирж мэдээлэл аваарай. 

Холбогдох утас: 99260010 Д.Содчимэг





