March 18, 2025
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ МБҮА ТББ-ЫН УДИРДЛАГА УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

ЖАЙКА-Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, СЯ, ЭЗХЯ, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ-ын хамтран хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн багийнхантай МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх гишүүдийн хамт уулзаж санал солилцлоо.

📌Улсын төсөвт дарамт учруулах магадлалтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төрийн болон хувийн хэвшлийн түншлэгчийн эрсдэлийг оновчтой тодорхойлон үнэлж, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг төсөв, санхүүгийн удирдлагад тусгах, улсын хөрөнгө оруулалтын удирдлагаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх зорилготой юм.

🎌👆Төслийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн тухай хууль болон дагалдах дүрэм журмын дагуу хэрэгжих ТХХТ-ийн төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, улмаар болзошгүй өр төлбөрийн талаас үүсэх эрсдэл талаас нь зөвлөмж өгөхөөс гадна, тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах холбогдох хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоодын богино хугацааны сургалтыг зохион байгуулах юм байна.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ