МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч, Ультрасоник ХХК-ийн захирал Б.Чимэгцэцэг, НБИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баяраа, Гүйцэтгэх захирал Г.Батсүх нар 2025.02.04 өдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцтай барилгын салбарт тулгамдаж буй асуудал, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл явц, тавигдаж буй шаардлага, нөхцөл, түүнийг сайжруулахаар “Ажлын хэсэг” хэрхэн ажиллаж буй талаарх мэдээлэл болон ногоон барилга, ногоон технологийн талаар өнөөдөр баримталж буй бодлого, сайжруулалтын талаар санал солилцлоо. Уулзалтаар ирэх 2025.03-р сард Барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй зангиагүй уулзалтыг хийж салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар санал солилцохоор боллоо.





