МБҮА ТББ-ын Гишүүн компаниуд болон “Дулаан шийдэл II” төсөлтэй хамтран ажилладаг барилгын салбарын бизнес эрхлэгчдийн хооронд бизнесийн холбоо тогтоох боломжийг олгох, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаарх ярилцан, харилцан байр сууриа солилцох, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх хүрээнд 2025.02.05-ны өдөр “BISSNESS MEETING & ГИШҮҮДИЙН ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ”-ыг зохион байгууллаа.
Уулзалтаар салбарын ААНБ, бизнес эрхлэгчдэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны бодлого, өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа хууль болоод шинээр боловсруулж байгаа хуулийн төслүүд, норм дүрэм, журмуудад ямар өөрчлөлт оруулж байгаа талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү танилцууллаа.
Мөн арга хэмжээний хоёрдугаар үед “Дулаан шийдэл II” төслийн талаарх товч танилцуулга, төслийн 2024 оны ололт, амжилтын талаар төслийн Менежер Г.Мөнхтуяа танилцуулж оролцогчдыг хоорондоо танилцаж боломжийг олгохоос гадна “Бид салбартаа ямар хувь нэмэр оруулж чадах вэ?” сэдвийн хүрээнд багаар ажиллуулж, “Дулаан шийдэл II” төслийн барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 2024 онд гаргасан гол амжилтууд, шилдэг гүйцэтгэгчид болох Ш.Баярсайхан, Ц.Гаябазар, Ц.Цогт-Эрдэнэ, н.Базар нарыг урамшууллаа.





