January 29, 2025
ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн асуудал, тэр дундаа Чөлөөт бүс, “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг эрчимжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд 2025.01.29-ны өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга М.Амгалан нь тус бүсэд өрнөж буй бүтээн байгуулалт, төслийн ажлын явцын талаар МБҮА ТББ-ын удирдлагуудад танилцууллаа.

МБҮА ТББ нь Гүйцэтгэх захирал Г.Батсүх нь байгууллагынхаа талаарх мэдээллийг танилцуулаад улмаар МБҮА ТББ-ын ихэнх гишүүн байгууллагууд нь барилгын салбарын томоохон хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид байдаг учир нийслэлээс хэрэгжүүлэх томоохон Мега төслүүдэд хамтран ажиллах боломж бололцоотой талаар онцоллоо. 

Тус төслүүдэд хамтран оролцоход барилгын материалын тасралтгүй хангалт, тээвэр логистикийн асуудал ихээхэн чухал учир тус Чөлөөт бүсийн ложистикийн төвийн хүчин чадал, Замын-үүдийн хил гаалийн нэвтрэлт, төрөлжүүлэлт ямар түвшинд яваа, хэзээнээс хэрэгжиж эхлэх талаарх мэдээллүүдийг авлаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ